Юнител группээс “UniLove #Dornod” аяныг амжилттай зохион байгууллаа

2020/09/15
Юнител группээс “UniLove #Dornod”  аяныг амжилттай зохион байгууллаа

Монгол орны зүүн хязгаар Дорнод аймгийн Чойбалсан хотноо Хөгжил түүчээлэгч Монгол компани Юнител группийн кофе шоптой салбар нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Шинэ салбарын нээлтийн баярыг тохиолдуулан “Өдөр бүр бие биенээ хайрлаж, Сэтгэл доторх сайхнаа хуваалцацгаая” уриалгатай UniLove #Dornod аяныг 7 хоногийн хугацаатай амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Дорнодчуудад зориулсан #UniLove #Dornod аяны хүрээнд сонирхолтой хөтөлбөрөөр 7 хоногийг хэрэглэгчидтэйгээ хамтдаа өнгөрүүллээ.

9 сарын 7-нд Зөвхөн жинсэн өмдтэй
9 сарын 8-нд Ногоон эд зүйлстэй
9 сарын 9-нд Малгайтай
9 сарын 10-нд Салбараар үйлчлүүлсэн дугаартай
9 сарын 11-нд Нүдний шилтэй
9 сарын 12-нд Малгайтай цамцтай
9 сарын 13-нд  Үүргэвч эсвэл цүнхтэй ирсэн эхний 100 хэрэглэгчийг  амтат халуун кофегоор дайллаа.


Мөн кофены аяга болон салбарын байрлах самбар дээрх QR кодыг уншуулж  тухайн өдөр ямар нөхцөл байгаа талаарх мэдээлэлийг давхар хүргэсэн нь шинэлэг шийдэл байв. 

Иргэд та бүхэн Юнител компанийн шинэ мэдээ мэдээлэл, төрөл бүрийн урамшуулалын талаарх мэдээллээ Юнителийн албан ёсны фэйсбүүк хуудсанд хандан аваарай. 

Ногоон гэр бүлд тавтай морилно уу.

Юнител группээс “UniLove #Dornod” аяныг амжилттай зохион байгууллаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх