Б.Хаянхярваа: Матад сумын төвийг нүүлгэх асуудал гарахгүй

2020/09/21

Матад сумын төвд нүүрсний ашиглалтын лиценз эзэмшиж байгаа Талын жигүүр компанийн захирал Б.Хаянхярваа албан ёсны тайлбар хийлээ. Тэрээр, Хаянхярваа нь Матад сумын уугуул иргэн бөгөөд байгалийн баялагаа гадныханд өгөлгүй авч үлдэж чадсан нь Зүүн булагийн нүүрсний орд юм. Нүүрсний орд газар нь Матад сумын төвтэй газарзүйн байрлалын хувьд давхцаж байгаа ч Матад сумыг нүүлгэх асуудал гарахгүй, Матад сумын төвийн иргэддээ баялагийн тал хувийг үнэ төлбөргүй хувьцаа гарган шилжүүлж өгөхөөр шийдвэрлэжээ. Энэ нь Монгол улсын хэмжээнд ийм өндөр хэмжээгээр хувьцаагаа нутгийнхаа иргэдэд хуваалцсан анхны тохиолдол болж, энэ байдлаараа уул уурхайн салбартаа салхийг хагалсан үйл явдал болох юм. Төрийн дууллыг зохиосон Зууны манлай эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн нутгийн залуусаас ийм сайхан ард олноо гэсэн сэтгэл гаргасан явдал нь Дорнод нутгийн бидний бахархал болсон санаачилга төдийгүй, энэ сайхан санаачилга Монгол улсын уул уурхайн салбарт шинэчлэл авчрах болтугай. 

Б.Хаянхярваа: Матад сумын төвийг нүүлгэх асуудал гарахгүй  
Jaran.MN Facebook