Дорнод аймгийн Сурын холбооноос 2020 оны Отго харвааг өнгөрсөн амралтын өдрүүдэд Чойбалсан хотын Сурын талбайд зохион байгууллаа. Отго харваа буриад сур, үндэсний сурын эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд буриад сурын харваанд 21, үндэсний сурын харваанд 28 харваач сэц мэргэнээ сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав. Отго харвааны дүнг төрөл тус бүрээр танилцуулбал:
Буриад сурын харвааны эрэгтэй төрөлд:
- Тэргүүн байранд Цагаан-Овоо сумын харъяат, аймгийн Гарамгай харваач, спортын мастер Борын Ганбаатар,
- Дэд байранд Цагаан-Овоо сумын харъяат, аймгийн мэргэн Энхбазарын Аригуунбүүвэй,
- Гутгаар байранд Хэрлэн сумын харъяат, аймгийн мэргэн, спортын мастер Бадарчийн Лхагвадорж,
Буриад сурын харвааны эмэгтэй төрөлд:
- Тэргүүн байранд Баяндун сумын харъяат, аймгийн мэргэн Балжиннямын Баярмаа,
- Дэд байранд Цагаан-Овоо сумын харъяат, Буриад сурын аймгийн мэргэн Баасанжавын Урантуул,
- Гутгаар байранд Баяндун сумын харъяат, сумын мэргэн Сүхбаатарын Балжмаа нар тус тус шалгарсан бол,
Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд:
- Тэргүүн байранд Хэрлэн сумын харъяат, спортын дэд мастер Адилбишийн Дашням,
- Дэд байранд Цагаан-Овоо сумын харъяат, аймгийн Гарамгай харваач, спортын мастер Борын Ганбаатар,
- Гутгаар байранд Матад сумын харъяат, залуу харваач Доржготовын Оюунбат,
Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд:
- Тэргүүн байранд Булган сумын харъяат, спортын мастер Алхаабаатарын Цэвэлмаа
- Дэд байранд Цагаан-Овоо сумын харъяат, сумын мэргэн Эрдэнэбаатарын Оюунцэцэг,
- Гутгаар байранд Цагаан-Овоо сумын харъяат, залуу харваач Хандсүрэнгийн Эрдэнэцэцэг нар тус тус шалгарчээ.