Ашид аривжих үндэс ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хурал эхэллээ

2020/09/24

Өнөөдөр өглөөний 09 цагт Дорнод аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Ашид аривжих үндэс ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагчаар сэтгүүлч С.Дэлгэрт холбогдох шүүх хурал эхэллээ. Баянтүмэн сумын 2-р багт үйл ажиллагаа явуулдаг Ашид аривжих үндэс ХХК-ийн талаар иргэдээс аймгийн ИТХ-ын өргөдөл гомдлын бодлогын хороонд ирсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалтын ажлыг 2-р сард зохион байгуулсан байна. Тус шалгалтын хүрээнд Ашид аривжих үндэс ХХК-ийн эзэмшиж байгаа газар нь тус сумын малчдын газартай давхцаж, газрын дуудлага худалдаа хэрхэн явагдсан эсэх нь маргаантай байж болзошгүй, хятад эзэдтэй холбоотой эсэх, бэлчээрийн даац талхагдалт гээд олон асуудлыг сэтгүүлч С.Дэлгэр нийтэд ил болгон мэдээлжээ. Гэтэл Ашид аривжих үндэс ХХК сэтгүүлч С.Дэлгэрийг худал мэдээлэл цацсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэх гаргасан байна. Энэхүү хэргийг шүүх хурал эхлээд байна.

Ашид аривжих үндэс ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хурал эхэллээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх