2016 оны сонгуулиaр Дорнод аймгийн МАН-д иргэд итгэл хүлээлгэн үнэмлэхүй ялалт байгуулж аймгийн ИТХ-д олонхи болон ажилласан. Улмаар өнгөрсөн 4 жилийн хугацаанд дэвшүүлэн тавьсан мөрийн хөтөлбөрийнхөө дагуу Дорнод аймгийн хөгжил дэвшлийн төлөө иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж томоохон өөрчлөлтүүдийг хийж хэрэгжүүлсэн тухайгаа сонгуулийн сурталчилгааны нээлтийн эхэнд хэлсэн юм. Тодруулбал, Дорнод аймаг хүний хөгжлийн индексээрээ сүүлийн байруудад эрэмблэгдэж байсныг, хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байсныг, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх асуудалд хариуцлагагүй хандаж, уул уурхайгаас хүртэх үр өгөөж туйлын бага байсныг, ашигт малтмалын лиценз, аймгийн төвийн газруудын замбараагүй олголтыг цэгцлэх ажилд ханцуй шамлан орж хамтын хүчээр өөрчлөлт шинэчлэлт хийж нийгэм эдийн засагт бодит үр дүнгүүд өгч эхэлснийг тодотголоо.
Боловсрол, соёл урлаг эрүүл мэнд гээд бүхий л салбарт өнгөрсөн 4 жилийн хугацаанд аймгийн ИТХ-ын санаачлан боловсруулсан бодлого, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн гарч эхэлсэн. Тиймээс дээрх зөв бодлого шийдвэрээ урт хугацаанд үргэлжлүүлэх, нийгэм эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх бусад боломжийг хэрэгжүүлэхэд багийн хүч чухал учраас МАН энэ удаагийн орон нутгийн сонгуульд салбар салбарын төлөөлөл болсон хүмүүсийг нэр дэвшүүлжээ.
Ийнхүү өмнөх жилүүдийн ололт дээрээ суурилсан мөрийн хөтөлбөрийг боловсруулан орон нутгийнхаа хөгжлийн төлөө дэвшүүлсэн энэхүү мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах ёс зүйтэй, хариуцлагатай хүмүүсээр багаа бүрдүүлэн энэ удаагийн сонгуульд оролцож байгаагаа онцолсон юм.
МАН салбар салбарын төлөөлөл болсон 37 хүнийг нэр дэвшүүллээ | |
Jaran.MN Facebook |