Харьяалалгүй ахмадуудыг харьяалалтай болгох талаар уриалга гаргалаа

2020/10/01
Харьяалалгүй ахмадуудыг харьяалалтай болгох талаар уриалга гаргалаа
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх заалтын дагуу манай улсад жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдөр “Ахмадын өдөр”-ийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Дорнод аймгийн хэмжээнд 8100 гаруй ахмад настан байгаагийн дийлэнх нь буюу 4400 гаруй ахмад настан ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжид харьяалалгүй байна.
Ахмадын баярыг тохиолдуулан аймгийн Засаг дарга харьяалалгүй ахмадуудыг харьяалалтай болгох ажлыг эрчимжүүлэхийг Сумын Засаг дарга нарт үүрэг болгож, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд уриалсан А/483 дугаар захирамж гаргалаа.
Харьяалалгүй ахмадуудыг харьяалалтай болгох талаар уриалга гаргалаа  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх