Аймаг сумын бүх сургууль цэцэрлэгүүдийг 3 хоногийн хугацаатай хаалаа

2020/11/11
Аймаг сумын бүх сургууль цэцэрлэгүүдийг 3 хоногийн хугацаатай хаалаа
Улаанбаатар хотод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дорнод аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөө 08 цагт хуралдаж хэд хэдэн шийдвэрүүд гаргасан. Үүний нэг нь өнөөдрийн буюу 2020 оны 11-р сарын 11-ны өдрийн 12 цагаас 11-р сарын 14-ны өглөөний 09 цаг хүртэл аймгийн төвийн болон сумдын бүх хүүхдийн цэцэрлэг, сургууль, Дорнод Их Сургууль, Дорнод Политехник коллеж, МСҮТ, өдөр өнжүүлэх төвүүд, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг 3хоногийн хугацаатай зогсоож байна. Мөн  аймгийн хэмжээнд үзвэр, урлаг, спортын арга хэмжээ, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, цахим болон хүүхдийн тоглоомын газрууд, мөн баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хориглолоо.  
Аймаг сумын бүх сургууль цэцэрлэгүүдийг 3 хоногийн хугацаатай хаалаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх