Ковид 19 цар тахлын халдвар дотооддоо илэрсэнтэй холбоотойгоор өнөөдөр өглөө УОК-оос шийдвэр гарч шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн Онцгой комисс хуралдан аймгийн төв Чойбалсан хот болон сумын төвүүдээс гарах, орох хөдөлгөөнийг 3 хоногийн хугацаатай буюу 11-р сарын 14-ныг хүртэл хязгаарлалаа. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвшөөрлөөр нэвтрэх боломжтой гэдгийг мэдэгдлээ.
Аймаг сумаас орох гарах хөдөлгөөнийг хаалаа | |
Jaran.MN Facebook |