Урьд шөнө COVID-19 халдвар илэрсэн жолооч Б.Долгион нь 2020 оны 10-р сарын 06-ны өдрөөс 11-р сарын 06-ны өдрийг хүртэл тусгаарлалтанд байсан байна. Тэрээр 11-р сарын 06-ны өдөр Энхсаран сувилалаас гарчээ. Үүнээс 4 хоногийн дараа буюу урьд шөнө дээрх иргэнээс болон түүний эхнэр Б нараас Ковид 19-ийн халдвар илэрч тусгаарлагдаад байна. Ковид 19 батлагдсан дээрх тохиолдлын зураглалыг УОК-оос гаргаж халдвар илэрсэн иргэний явсан маршрутаар тухайн цаг үед явсан хүмүүсийг бүртгэх, хяналтанд авах тандалт судалгааг эхлүүлээд байна. Иймээс 11-р сарын 8-ны өдөр UB паласд Хархан нүдэн тоглолт үзсэн хүмүүс ЭМГ-т хандах, 7058-103, 7058-3355, 7058-3366 дугаарын утсаар холбогдож бүртгүүлэх, өөрийгөө гэртээ тусгаарлах, шинж тэмдэг илэрвэл дээрх утсаар холбогдон шинжилгээнд хамрагдах шаардлагатайг анхааруулж байна. Мөн 11-р сарын 6-наас эхлэн УБ хотоос хөдөө орон нутаг руу зорчсон иргэд , дээрх COVID-19 халдвар илэрсэн иргэний явсан маршрутаар тухайн цаг үед зорчсон иргэд ЭМГ-т холбогдож тодорхой дэглэм сахих шаардлагатайг Аймгийн онцгой комиссоос анхааруулж байна.
11-р сарын 8-нд UB паласд тоглолт үзсэн хүмүүс ЭМГ-т хандахыг анхааруулж байна | |
Jaran.MN Facebook |