11-р сарын 6-наас хойш хотоос 440 иргэн автобусаар иржээ

2020/11/11

11-р сарын 06-наас хойш Улаанбаатар хотоос ирсэн иргэд өөрийгөө 14 хоногийн тусгаарлалт авах чиглэлийг Аймгийн онцгой комиссоос өгч байгаа юм. Дорнод аймагт дээрх хугацаанд 440 иргэн автобусаар ирсэн бөгөөд тэдэнтэй холбогдож бүртгэлжүүлэх ажил үргэлжилж байна. Оройн 17 цагийн байдлаар 50 иргэнтэй холбогдож тандалт судалгаа хийж гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах зөвлөмжийг хүргүүлсэн байна. Мөн дээрх хугацаанд хувийн унаагаар Улаанбаатар хотоос ирсэн иргэд иргэний үүргээ биелүүлэн Аймгийн онцгой комиссын хариу арга хэмжээний багтай холбогдож тандалт судалгаанд хамрагдаж байгааг хэллээ. Одоогоор хувийн унаагаар зорчиж ирсэн 29 иргэн холбогдсон байна. Харин 11-р сарын 08-ны өдөр UB place-д Хархан нүдэн тоглолт үзсэн гэх иргэд бүртгэгдээгүй байна. Хэрвээ дээрх тоглолтыг үзсэн, эсвэл дээр дурдсан хугацаанд хотоос ирсэн иргэд байвал яаралтай өөрийгөө тандалт судалгаанд хамруулах шаардлагатайг анхааруулж байна. 

11-р сарын 6-наас хойш хотоос 440 иргэн автобусаар иржээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх