Ковид 19 халдварыг дотооддоо алдсантай холбоотойгоор БОЭТ-ийн дотоод зохион байгуулалтанд тодорхой өөрчлөлтүүд орж байна. ЭМЯ-наас өгсөн чиглэлийн дагуу хорио цээрийн дэглэм тогтоосон 3 хоног эмнэлэгт хэвтэж байгаа иргэдэд эргэлт оруулахгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн эмнэлэг рүү орох гарах ачааллыг бууруулах зорилгоор хяналтын үзлэг болон зөвлөгөө авах иргэд өөрийн биеэр ирэх шаардлагагүй 7058-2211 дугаарын утсаар авах нөхцөлийг бүрдүүллээ. Хамгийн их ачаалал үүсдэг шүдний номерыг маргааш өглөөнөөс утсаар өгөх болсон бөгөөд мөн дээрх утсаар холбогдон шүдний үзлэгийн дугаар авахыг анхаарууллаа.
Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, бага насны хүүхдүүдийн үзлэгийг гэрийн эргэлтэнд шилжүүллээ. Иргэд өөрийн харъяалалын өрхийн эмнэлэг рүү утсаар холбогдож эрүүл мэндийн үйлчилгээ авах чиглэлийг өгч байна. Аймгийн төвийн Асралт үйлс ӨЭМТ-тэй 7058-3391 утсаар, Мянган жаргалан ӨЭМТ-тэй 9820-3439 утсаар, Ягаанцээнэ ӨЭМТ-тэй 7058-4120 дугаараар холбогдох бөгөөд эмч сувилагч нар гэрээр очиж үйлчилгээ үзүүлэх юм.
Харин яаралтай түргэн тусламж шаардлагатай бол 7058-103 дугаарын утсаар холбогдох, ковидтой холбоотой асуудлаар бол 7058-3355, 7058-3366 дугаарын утсаар холбогдохыг анхааруулж байна.
Эмнэлэг рүү эргэлт оруулахгүй, шүдний номерыг утсаар олгоно | |
Jaran.MN Facebook |