Дорнод аймгийн Засаг дарга томилогдлоо

2020/11/13

Аймаг сумын ИТХ-ын ээлжит сонгууль 2020 оны 10-р сарын 15-ны өдөр болж Дорнод аймгийн ИТХ-д МАН 26 суудал, АН 8 суудал МАХН 1 суудал Бие даагч 2 суудал нийт 37 төлөөлөгч Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.  Шинэ ИТХ 10-р сарын 30-ны өдөр анхны хуралдаанаа хийж Аймгийн ИТХ-ын даргаар Мөнхсайханы Энхтөрийг сонгосон. Мөн Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр АН-ын бүлгээс Тэргүүлэгчдийн тоог 11 байхаар санал гаргаж, намын бүлгүүдээс Тэргүүлэгчээр М.Бас-Эрдэнэ, П.Мөнхтөр, Ш.Өргөнбаяр, Б.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ, Д.Урансувд, Ж.Ёндонжамц, Т.Төмөрбаатар нарыг, АН-ын бүлгээс З.Гэрэлт-Од, Г.Болдбаатар нарын нэрийг дэвшүүлэн сонгосон. Харин Аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс М.Бадамсүрэнг нэр дэвшүүлэн нийт төлөөлөгчдийн 77,8 хувийн саналаар дэмжин Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргад томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал уламжлаад байсан. Тэгвэл өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг томилох захирамжаа гаргасан байна. 

Дорнод аймгийн Засаг дарга томилогдлоо   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх