11-р сарын 6-наас хойш Дорнод ирсэн иргэдийг шинжилгээнд хамруулж эхэллээ

2020/11/14
Улаанбаатар хотоос Дорнод аймагт 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ирсэн иргэдийн дунд тандалтын шинжилгээгээ хийж эхэллээ.
• Хэрлэн сумын 1, 5, 6, 8, 11 дүгээр багийн иргэд “Ягаанцээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн 27 салбарт,
• Хэрлэн сумын 2, 3, 7 дугаар багийн иргэд “Мянганжаргалан” өрхийн эрүүл мэндийн төв,
• Хэрлэн сумын 4, 7, 9, 10 дүгээр багийн иргэд “Асралт –Үйлс” өрхийн эрүүл мэндийн төвд
Иргэд тандалтын шинжилгээ өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэх болон адилтгах биеийн байцаалтаа авч ирнэ.
2020 оны 11 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд, 10.00 – 17.00 цагт явагдана гэж Аймгийн онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. 
 
11-р сарын 6-наас хойш Дорнод ирсэн иргэдийг шинжилгээнд хамруулж эхэллээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх