Шинжилгээнд хамрагдсан 379 иргэний хариу сөрөг гарчээ

2020/11/15

11-р сарын 06-наас хойш Улаанбаатар хотоос ирсэн гэж 1098 иргэн бүртгүүлээд байна. Эдгээр иргэдийг түргэвчилсэн оношлуулаар шинжилгээнд хамруулах ажлыг 3 өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар  379 иргэн шинжилгээнд хамрагдсан бөгөөд бүгд сөрөг гарсан байна. Цаашид үлдсэн иргэдийг шинжилгээнд хамруулахаас гадна Дархан, Сэлэнгэ аймгуудаас ирсэн иргэд ЭМГ-ийн 7058-3355 7058-3366 дугаарын утсуудад хандан өөрийгөө бүртгүүлэх шаардлагатайг байгааг АОК-оос анхаарууллаа.

 

Шинжилгээнд хамрагдсан 379 иргэний хариу сөрөг гарчээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх