Хөдөөнөөс мал мах оруулахаар шийдвэрлэлээ

2020/11/15

Дорнод аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар хөдөө сумд болон малчдаас мал мах оруулах ажлыг зохион байгуулах шийдвэр гарсан байна. Ингэхдээ тодорхой маршрутын дагуу холбогдох байгууллагуудын хяналтанд дор малыг амьдаар нь оруулна. Тодруулбал, Малчид малаа сумын төв дээр авчирна, эндээс Сумын онцгой комисс, Мал эмнэлэг, ХХААГ, Цагдаагийн байгууллага хяналт тавин заасан тоо хэмжээг үндэслэн малын гарал үүслийн гэрчилгээ олгоно. Тухайн мал ачсан машин тогтоосон маршрутын дагуу зорчиж аймгийн төвд мал мах авдаг мөн тогтоосон цэгүүд дээр очиж худалдаалах зохицуулалт хийхээр болжээ. Мал мах ачиж ирсэн тээврийн хэрэгслүүд хяналтан дор байх бөгөөд буцахдаа тухайн сумынхаа хүнсний бараа бүтээгдэхүүнийг авч явах зарчмаар ажиллахаар шийдвэрлэлээ. 

Хөдөөнөөс мал мах оруулахаар шийдвэрлэлээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх