Энэ удаагийн хөл хорио гэнэт зарлагдсаны улмаас иргэд гэрээсээ хол хот хөдөөд гацсан. Улмаар гурав хоногийн хорио цээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой дээрх хугацаа сунгагдсан. УОК-ийн шийдвэрээр дахин 14 хоног сунгагдах болсон бөгөөд гэртээ харих гэсэн иргэдийн хүсэлт тасрахгүй байгаа юм. Иймээс Дорнод аймгийн онцгой комиссоос шийдвэр гарч өнөөдөр оройн 18 цагаас маргааш оройн 18 цаг буюу 11-р сарын 17-ны 18 цаг хүртэл малчдыг буцаахаар болжээ. Зөвшөөрлийг аймгийн Шуурхай штаб, Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас олгох юм. Малчин иргэд асуумж бөглөж, тус зөвшөөрлөө гарах постонд хураалган нэвтрэнэ, аймгийн төвөөс-сумын төврүү нэвтрэх боломжгүй зөвхөн хөдөө байх гэртээ очих бөгөөд хатуу хөл хорионы энэ үед буцаж аймгийн төвд нэвтрэн орох боломжгүй юм гэж Шуурхай штабаас мэдээллээ.