Ковид 19 цар тахлын улмаас иргэд аж ахуй нэгжид учирч буй хүндрэлийг даван туулах эдийн засгийг тогтворжуулах сэргээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг Монгол банкны зүгээс авч хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд Монгол улсын Засгийн газраас гаргасан шийдвэртэй уялдуулан төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээл буюу 5%, 6%, 8%-ийн хүүтэй зээлийн төлбөрийг 2021,07,01-ний өдрийг хүртэл хойшлуулах ажлыг Сангийн яам, Монголын ипотекийн корпораци, банкуудтай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Иймээс иргэд өөрийн харилцагч банкиндаа орон сууцны ипотектийн зээлээ хойшлуулах хүсэлтийг цахимаар гаргах ёстой байна. Иргэдийн хүсэлтийг үндэслэн банк тухайн зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг хойшлуулна. Ингэхэд иргэдийн зээлийн хэмжээ өөрчлөгдөхгүй, нэмэлт хүү бодогдохгүй, 2021 оны 7-р сарын 1-ний өдрөөс хойш өмнө төлдөг байсан хэмжээгээрээ зээлээ төлнө гэдгийг тодотголоо. Харин хорио цээр тавигдсаны дараа иргэд банкин дээр очиж зээлийн гэрээгээ шинэчилнэ, гэхдээ цахимаар гэрээгээ өөрчлөх боломжийг судалж байна гэж Дорнод аймаг дахь Монгол банкны салбараас мэдээллээ.
Иргэд орон сууцны ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтээ заавал гаргана | |
Jaran.MN Facebook |