Монгол улсын хэмжээнд коронавирүсийн халдварын улмаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаад байгаа билээ. Энэ үед хүнс тэжээлийн хомсдолд орж болзошгүй айл өрхүүдэд хүнсний дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнсний богц аяныг ХХҮГ-аас зарлаад байна. Өрхийн амжиргааны түвшин тодорхойлох судалгаанаас үзэхэд 400-с доош оноотой 1142 өрх байна. Эдгээр өрхөд дэмжлэг үзүүлэхэд иргэн аж ахуй нэгж байгууллагыг хандив өргөхийг уриалж байна.