Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 2020 оны 12-р сарын 18-ны өдрийг дуустал теле болон цахим хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна. Улмаар
Нэгдүгээр улирлын амралт:
1-12 дугаар ангийн бүх сурагч арванхоёрдугаар сарын 21-нээс 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хичээл орно.
Хоёрдугаар улирлын амралт:
1-12 дугаар ангийн бүх сурагч 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орно.
Зуны амралт:
1-3 дугаар ангийнхан 2021 оны тавдугаар сарын 28-ныг дуустал хичээллээд зуны амралт эхлэх бол 4-5 дугаар ангийнхан 2021 оны зургаадугаар сарын 5-н хүртэл хичээллээд зуны амралт нь эхэлнэ.
6-12 ангийнхны хувьд 2021 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 4-н хүртэл шалгалтаа өгөөд амрах хуваарьтай байна.
БСШУЯ-наас сурагчдын амралтын хуваарийг халдварт өвчний тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран хоёрдугаар улирлын амралтыг нэгдүгээр улирлын амралт дээр нэмж шилжүүлэх зохицуулалт хийж болохоор баталжээ.
12-р сарын 18-ны өдрийг дуустал теле хичээл орно | |
Jaran.MN Facebook |