2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд бүрэлдсэн сумдын ИТХ-аас 14 сумдын Засаг дарга нарын нэрсийг тодруулан аймгийн Засаг даргад уламжилсан билээ. Монгол улсын холбогдох хуулийн дагуу дээрх хүмүүсийг АТГ-т ашиг сонирхлын зөрчлийг хянуулан сумдын засаг дарга нарыг томилж байна. Өнөөдрийн байдлаар эхний 9 сумын Засаг даргыг батламжлаад байна. Үүнд:
Хөлөнбуйр сумын Засаг даргаар У.Ганхуяг,
Баяндун сумын Засаг даргаар Х.Хүрэлчулуун,
Чойбалсан сумын Засаг даргаар Г.Төрболд,
Баянтүмэн сумын Засаг даргаар А.Энхтүвшин,
Булган сумын Засаг даргаар Д.Сүхсайхан,
Матад сумын Засаг даргаар Ө.Цэвээнсүрэн,
Хэрлэн сумын Засаг даргаар О.Пүрэв-Очир
Халхгол сумын Засаг даргаар Х.Хүрэл-Эрдэнэ,
Сэргэлэн сумын Засаг даргаар Б.Гантулга нарыг батламжиллаа. Монгол улс Ковид-19 халдварыг дотооддоо алдаж, хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод буй энэ үед сумдын Засаг дарга нарыг хуулийн дагуу шуурхай томилж, эрхзүйн чадамжтай болгохоор зорьж байна гэж Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн танилцууллаа.
Дорнод аймгийн 9 сумын Засаг даргыг батламжиллаа | |
Jaran.MN Facebook |