2016-2020 оны Дорнод аймгийн ИТХ 8 бодлогын хороо байгуулан үйл ажиллагаа явуулж байсан. Тэгвэл энэ удаагийн ИТХ 9 бодлогын хороотойгоор ажиллах саналыг өнөөдрийн аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцлээ.
Хуралдааны үеэр төлөөлөгч П.Гэрэлбаатар бодлогын хороодын тоог 10 болгон нэмэгдүүлэх санал гаргаж ёс зүйн бодлогын хороотой байх нь зүйтэй гэж үзэв. Мөн гадаад харилцаа, аялал жуулчлалын бодлогын хороог нэгтгэх санал хэллээ.
Харин төлөөлөгч Ч.Эрдэнэбат төрийн байгуулалт, хууль эрхзүйтэй холбоотой бодлогын хороо байгуулах санал дэвшүүлсэн.
Үүний дараа төлөөлөгч З.Гэрэлт-Од хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын бодлогын хороог нэгтгэх санал гаргасан юм.
Хуралдаанд оролцсон 34 төлөөлөгч хэлэлцэн 55,8 хувийн саналаар бодлогын хорооны тоог нэмэх шаардлагагүй 9 байхаар тогтов. Мөн гадаад харилцаа, аялал жуулчлалын бодлогын хороог нэгтгэхийг дэмжлээ. Харин төрийн байгуулалт, хууль эрхзүйн бодлогын хороо шинээр байгуулах шаардлагагүй нутгийн удирдлага өргөдөл гомдол хяналт үнэлгээний бодлогын хороотой агуулга нэг үзэн дэмжсэнгүй. Ингээд
Төсөв, эдийн засгийн бодлогын хороо
Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөрийн бодлогын хороо
Хүнс, хөдөө аж ахуйн бодлогын хороо
Гадаад харилцаа аялал жуулчлалын бодлогын хороо
Нутгийн удирдлага, өргөдөл гомдол, хяналт үнэлгээний бодлогын хороо
Үйлдвэр, худалдаа үйлчилгээний бодлогын хороо
Зам тээвэр, эрчим хүч, газрын харилцаа барилга хот байгуулалтын бодлогын хороо
Байгаль орчны бодлогын хороо
Эрдэс баялгын бодлогын хороог баталлаа. Хороод тус бүр 10-14 гишүүдтэй байх бөгөөд хорооны хурлаараа хэлэлцэн даргаа сонгохоор тогтлоо.
Энэ удаагийн ИТХ 9 бодлогын хороо байгууллаа | |
Jaran.MN Facebook |