Улаанбаатар хотоос ирсэн 2790 иргэн гэрийн тусгаарлалтад байна

2020/12/08
Улаанбаатар хотоос ирсэн 2790 иргэн гэрийн тусгаарлалтад байна

2020 оны 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн 7-ний өдрийн өглөө 07:00 цаг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос Дорнод аймагт 2690 иргэн ирсэн байна. Эдгээр иргэдийн 1688 нь аймгийн төв Хэрлэн суманд ирсэн бол бусад иргэд сумдад иржээ. Улаанбаатар хотоос ирж буй иргэдээс Хөлөнбуйр болон Баян-Уулын постууд дээр иргэдийн мэдээллийг авч нэвтрүүлж байгаа юм. Эдгээр иргэдэд 14 хоногийн хугацаанд гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг өгч байгаа ажээ. Эрүүл мэндийн байгууллагаас гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдтэй өдөр бүр утсаар холбогдож биеийн байдлыг тандаж байгаа тул иргэдийг утсаа унтраахгүй байх, гэрээсээ гарахгүй заавар зөвлөмжийг мөрдөхийг санууллаа. Мөн энэ хугацаанд хэд хэдэн иргэн гэрийн ажиглалтад байх дэглэм зөрчиж гадуур гарсан зөрчил гаргажээ. Цаашид дэглэм зөрчсөн иргэдийг олон нийтэд ил тод зарлах ба зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцно гэж Цагдаагийн газраас мэдэгдлээ.  

Улаанбаатар хотоос ирсэн 2790 иргэн гэрийн тусгаарлалтад байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх