Хэрлэн сум малын тоо толгойн татвараас 100 орчим сая төгрөг олохоор төлөвлөж байна

2020/12/11

Малын тоо толгойн албан татварын хууль 2020 оны 11-р сарын 13-ны өдөр УИХ-аас батлагдаж ирэх оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор сумын ИТХ-аас малын тоо толгойн татварын хэмжээг тогтоох бөгөөд өнөөдөр Хэрлэн сумын ИТХ-аар дээрх асуудал хэлэлцэн шийдвэрлэгдэнэ. Хэрлэн сумын тухайд 548 малчин өрх 409 мал бүхий өрхийн 176,000 толгой малтай байна. Ажлын хэсгийн зүгээс малын тоо толгойн татварын хэмжээг тогтоохдоо адуунд 1800 төгрөг, үхэрт 1000 төгрөг, ямаа 800 төгрөг хонинд 300 төгрөг харин Дорнод аймаг тэмээний тоо толгойг өсгөх бодлого барьж байгаа учраас тэмээнд албан татварын ногдуулахгүй байх саналыг боловсруулжээ. 

Улмаар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой буюу 200 хүртэлх толгой малтай өрхийг малын тоо толгойн албан татвараас чөлөөлөх саналыг оруулж байна. Хэрлэн суманд 200 хүртэлх толгой малтай 617 өрхийн 43209 толгой мал чөлөөлөгдөх тооцоо хийгджээ. 

Хэрлэн сум малын тоо толгойн татвараас 100 орчим сая төгрөг олохоор төлөвлөж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх