Өчигдрөөс эхлэн 4 цэгт давтан шинжилгээ авч байна

2020/12/14

УОК-ын шийдвэрээр 12-р сарын нэгнээс эхлэн иргэдийг өөрийн оршин суудаг газартаа очих боломжийг нээж зөвхөн нэг удаагийн хөдөлгөөн хийх зохицуулалт үйлчилж байна. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд 5200 иргэн УБ хот болон бусад аймгаас ирсэн бөгөөд 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлаж байгаа юм.

Өчигдрөөс эхлэн 14 хоног тусгаарлалтын хугацаа дууссан иргэдээс шинжилгээ авах ажил эхэлж 4 цэгт түргэвчилсэн шинжилгээ авч байна.

Шинжилгээ 10-18 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд зарим өдөр 600 гаруй иргэд Дорнод аймагт ирсэн тохиолдол байгаа тул дээрх ачааллын үед шинжилгээний цэгүүдийг нэмэгдүүлнэ гэж ЭМГ-аас мэдээллээ. Шинжилгээ өгөх иргэд 8684-3366, 7058-3366 дугаарын утсаар цаг авч үйлчлүүлэхийг анхаарууллаа. 

 

 

Өчигдрөөс эхлэн 4 цэгт давтан шинжилгээ авч байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх