2020 оны 11-р сарын 11-нд Монгол улс Ковид-19 цар тахлын халдварыг дотооддоо алдаж бүх нийтийн бэлэн байдал зарлаж архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоод байсан. Харин 12-р сарын нэгнээс халдвар бүртгэгдээгүй аймгуудын гамшгаас хамгаалах зэрэглэлийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Гэхдээ архи согтууруулах ундааг хориглосон хэвээр байсан бол 2020 оны 12-р сарын 14-ны өдрийн аймгийн онцгой комиссын хуралдаанаар архи согтууруулах ундааг худалдан борлуулах шийдвэр гарч өнөөдрийн 08 цагаас хэрэгжиж эхлээд байна. Тус журам 12-р сарын 29-нийг хүртэл буюу 14 хоногийн хугацаанд үйлчлэх юм.
Ингэхдээ 2 зэрэглэлээр буюу 1 дүгээрт:
18 градусаас бага спиртийн агууламжтай согтууруулах ундааг 10-19 цагийн хооронд худалдахыг, харин ресторан кафе зэрэг согтууруулах ундаагаар үйлчлэгч ААН-үүд 21 цаг хүртэл түүгээр үйлчлэхийг зөвшөөрлөө.
2 дугаарт:
Мөн 18-аас дээш градусын спиртийн агууламжтай 0,5 литрийн архи худалдан борлуулахыг дээрх цагийн хязгаар, хуваарийн дагуу үйчлэх боломжтой болсон байна.
2 зэрэглэлээр архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрсөн шийдвэр 12-р сарын 29-нийг хүртэл үйлчилнэ | |
Jaran.MN Facebook |