М.Бадамсүрэн: Оршин суугаа газраасаа өөр газар гацсан иргэд нэг удаа нутаг буцах зохицуулалт бүхий журам үйлчилж байгаа

2020/12/15

М.Бадамсүрэн: УОК-ын даргын баталсан журам бол 12-р сарын 1-нээс 12-р сарын 18-ныг хүртэлх  18 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа газраасаа  өөр газар гацсан иргэдийг нэг удаа нутаг буцаахад зориулсан журам юм.

Өөрөөр хэлбэл,  энэ сарын 18-ны дотор шинжилгээгээ өгөөд өөрийн үндсэн оршин суугаа газар руугаа нэг удаа явахад нь үйлчилж байгаа журам. Тийм учраас 12-р сарын 18-ны өдрөөс хойш иргэдийг өөрийнхөө нутагт очъё гэдгийг огт зөвшөөрөхгүй. 2-рт, Дорнод аймгийн харъяат иргэнийг Улаанбаатар хот руу тодорхой хэдэн шалтгааны улмаас явахыг зөвшөөрч байгаа. Үүнд, хүнсний тээвэр, эм эмнэлэгийн хэрэгслийн тээвэр, шатахууны тээвэр, 13а маягттай дараагийн шатны эмнэлэгт очиж үзүүлэх иргэд, буяны ажил, зайлшгүй албан ажлаар албан томилолттой нөхцөлд УБ хот руу явах боломжтой. Эдгээрээс бусад тохиолдолд Улаанбаатар хот яваад ирье гэдэг зүйл огт байхгүй. Иргэд энийг маш сайн ойлгож авах хэрэгтэй. 

 

 

М.Бадамсүрэн: Оршин суугаа газраасаа өөр газар гацсан иргэд нэг удаа нутаг буцах зохицуулалт бүхий журам үйлчилж байгаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх