Start up залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт шалгарсан багуудад батламж гардууллаа

2020/12/23

Дорнод аймагт Start up залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Энэхүү хөтөлбөрт эхний жил буюу 2017 онд 1 баг шалгарч 10 сая төгрөгний санхүүгийн дэмжлэг авч байсан бол 2018 онд 4 бүлэг, 2019 онд 18 бүлэг, харин энэ онд 11 бүлэг шалгарч тус бүр 10 сая төгрөгний дэмжлэг авч байна. Эдгээр 11 бүлэг өнөөдөр батламжаа гардан авлаа.

Энэ оны тухайд Дорнод аймаг залуучуудын гарааны бизнесийг дэмжих зорилгоор Start up залуучуудын дундын оффисыг ашиглалтанд оруулаад байгаа юм. Тус төвийн тохижилтонд зориулж 120 сая төгрөгийг аймгийн ИТХ-аас батлан тоног төхөөрөмжөөр хангасан байна. Энэ бол 21 аймгаас анх удаа Дорнод аймаг Start up залуучуудын хамтын оффистой болсон аймаг бөгөөд ирэх оноос эхлэн сумдуудад Start up төв барьж байгуулан сумын залуучуудын гарааны бизнесийг дэмжих, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн бараа үйлчилгээ худалдан авах ажлыг тухайн сумын залуучууд гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа тухай аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ онцоллоо. 

Start up залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт шалгарсан багуудад батламж гардууллаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх