Орон нутагт түрээсийн байр хангалттай байж чаддаг уу? Та санал асуулгад оролцоорой

2020/12/27

Дорнод аймагт жилээс жилд бизнес эрхлэх иргэдийн тоо өсөн нэмэгдэж байна. Ялангуяа залуучууд шинэ санаагаа бизнес болгон хэрэгжүүлэх, үүнийг төр засгаас бодлогоор дэмжих гээд иргэд өөртөө ажлын байр бий болгох хандлага нэмэгдэж байна. Харин тэдгээр бизнес эрхэлж буй иргэдэд хамгийн их тулгардаг нийтлэг асуудал бол ажлын байр. Шинээр болон үйл ажиллагаа нь тогтворжоогүй бизнес эрхлэгчид өөрийн гэсэн ажлын байртай болж чадаагүй байдаг тул түрээсийн байрыг сонгодог. Гэвч орон нутагт түрээсийн байр хангалттай байдаггүй тул өртөг өндөртэй болон үйл ажиллагаандаа тохироогүй талбайтай байр түрээслэх зэрэг хүндрэлтэй талууд их бий.

Харин энэ асуудлыг барилгын компаниуд соргогоор харж  Дорнод аймгийн бизнес эрхлэгчдээс судалгаа авч тэдний хүсэл сонирхолд тулгуурлан шинэ бүтээн байгуулалт хийхийг зорьж санал асуулга явуулж байна.

Та ердөө 1 минут зарцуулаад л ЭНД дарж судалгааг бөглөж ирээдүйдээ өөрийн саналаа нэмэрлээрэй. 

Орон нутагт түрээсийн байр хангалттай байж чаддаг уу? Та санал асуулгад оролцоорой   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх