Сошиал орчинд иргэд Цагаан-Овоо суманд коронагийн халдвар илэрчээ гэх зэргээр бичиж байгаа тул аймгийн Шуурхай штабаас дараах тайлбарыг өглөө. Өчигдөр Спэт Голд уурхай руу аймгийн төвөөс ээлж солилцохоор очсон 11 хүний дунд халуурах ханиалгах шинж тэмдэгтэй 2-3 хүн байсан тул тэдгээр ажилчдыг бүгдийг аймгийн төв рүү буцааж коронавирусийн шинжилгээ авсан байна. Шинжилгээгээр бүгд сөрөг гарчээ. Мөн Цагаан-Овоо суманд амьдардаг Степ Голд компанийн 7 ажилтны амралтын хугацаа дуусгавар болж ажилдаа орохдоо өгдөг ээлжит шинжилгээ өгөхөөр аймгийн төвд ирсэн байна. Эдгээр иргэдийн нэг нь түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан бөгөөд түүний хувьд Улаанбаатар хотоос буяны ажилд оролцохоор ирсэн иргэдтэй хавьталд орсон байжээ. Тухайн иргэнээс PCR шинжилгээ авахад сөрөг гарсан байна.
Цагаан-Овоо сумын сэжигтэй тохиолдлууд бүгд сөрөг | |
Jaran.MN Facebook |