Баяндун суманд 11 иргэн гэрийн тусгаарлалтанд байна

2021/01/25
Энэ сарын 23-наас эхлэн Улаанбаатар хотод гацаад байсан иргэдээ татах ажлыг Дорнод аймгийн Онцгой комиссоос зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 8 автобусаар 320 иргэн ирсэн бөгөөд тэдгээр иргэд 7-14 хоногийн гэрийн тусгаарлалтанд байх шаардлага тавьж байгаа. Харин зарим иргэд дээрх журмыг зөрчиж гадуур гарч бусад иргэдтэй хавьталд орж байгаа тул албадан тусгаарлах хүртэл арга хэмжээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өдрөөс өдөрт өвчлөл нэмэгдэж буй Улаанбаатар хотоос ирсэн иргэдэд тавих хяналтыг аймгийн хэмжээнд нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд сумдууд мөн иргэдээ нэгдсэн зохион байгуулалтаар татан авч гэрийн тусгаарлалтанд шилжүүлээд байна.  Тухайлбал, Баяндун суманд өнөөдрийн байдлаар 8 иргэн, иргэдээ зөөвөрлөсөн 3 жолоочийн хамт нийт 11 иргэн гэрийн тусгаарлалтанд байгаа талаар Баяндун сумын Онцгой комиссоос мэдээллээ. 
Ирсэн иргэд болоод хамт тусгаарлагдаж байгаа гэр бүлийн гишүүдийн хувьд гэртээ хүн урихгүй айлаар орохгүй байхад анхаарч дэглэмээ сайтар сахихыг анхааруулж байна. 
Баяндун суманд 11 иргэн гэрийн тусгаарлалтанд байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх