Иргэн Н: Хүүхдийн дэргэд архидаж байна гэж цагдаад мэдэгддэг ч байдал дээрдэхгүй байна

2021/01/25

Манай редакцид Хэрлэн сумын 2-р багийн иргэн Н хандаж ахуйн хүрээний архидалтын улмаас бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа талаар мэдээллээ.

Иргэн Н:  Манай 2-р хороонд нэгнийдээ цуглаж архи уух явдал их. Хамгийн сэтгэл эмзэглэж байгаа асуудал бол Пионерын нэгдүгээр эгнээний дугаар тоот хашаанд хоёр зээгийн хамт амьдардаг 50 гаруй насны эмэгтэй  байдаг. Тэр эмэгтэй 7 хоногт 2-3 удаа гэртээ хүмүүс цуглуулж архидаж байна. Архи уух бүрт нь 3-5 насны хоёр охин шөнөжин уйлж заримдаа өвлийн хүйтэнд нимгэн хувцастай гадаа гараад зогсож байх юм. Миний хувьд 2 удаа цагдаа дуудаж өгсөн, бас 2-р багийн ажлын албанд ч хүртэл очиж хэлсэн. Тэгээд засраагүй, өчигдөр орой мөн л архидаж нөгөө хоёр охин уйлалдаад байсан. Энэ бол хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж, хүүхдийн хүчирхийлэл гэж үзээд хэлэх ёстой газар нь хандсан. Арга хэмжээ авсан юм байхгүй, тэгээд танайд хандаж байна. 

Дээрх мэдээллийн дагуу Цагдаагийн газраас тодруулахад, 

/ЦГ-ын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн /

У.Уранцэцэг: 2020 оны 4-р сар болон 11-р сард Хэрлэн сумын 2-р багийн нэг иргэнээс хүүхдийн хажууд архидан согтуураад байна, хүүхдүүд гадуур дотуур гүйгээд байна гэдэг дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Тухайн зөрчлийг 2-р багийн хэсгийн байцаагч шалгаад архидан согтуурахдаа хүүхдийн хажууд архидан согтуурсан зүйл тогтоогдоогүй байна гэдэг үүднээс татгалзаж хаасан байгаа. Тухайн хэсгийн байцаагч маань хамтарсан багаараа тухайн айлуудын орчимд оройн эргүүл хяналт тавьж байгаа. Түүнээс биш 2020 онд  хүүхдийн дэргэд архидан согтуурсан гэдэг зөрчил Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна. 

 

Иргэн Н: Хүүхдийн дэргэд архидаж байна гэж цагдаад мэдэгддэг ч байдал дээрдэхгүй байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх