2020 оны байдлаар Цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийллийн 252 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 119 гомдол нь гэр бүлийн хүчирхийлэл гэж тогтоогдоогүй, харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон 133 иргэн шүүхээс 7-30 хоногийн баривчлах шийтгэл ногдуулжээ. Насанд хүрээгүй хүүхэд хохирсон 30 тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүүхэд зам тээврийн ослын улмаас, 11 хүүхэд бэлгийн хүчирхийллийн улмаас, 3 хүүхэд бие махбодийн хохиролтой, 1 хүүхэд залилангийн гэмт хэргийн хохирогч болжээ.
Дорнод аймагт 11 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна | |
Jaran.MN Facebook |