Матад сумын төвийн Зүүнбулагийн "ЛИЦЕНЗ"-тэй холбоотой шүүх хурал 7 дахь удаагаа хойшилж эцэст нь хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Эргэн сануулвал, Матад сумын ИТХ-ын тэргүүлэгчид 2005 онд сумынхаа төвийн эдэлбэр газрыг чөлөөлөх тогтоол гаргасан байдаг. Улмаар тус сумын төвийн газрыг Талын жигүүр компани нүүрсний хайгуулын лицензээр эзэмшиж байгаад 2019 оны 1-р сард ашиглалтын лиценз болгон өөрчилсөн. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд эдэлбэр газрыг өөрчлөх эрх байхгүй тул АМГТГ анхнаасаа хууль бус шийдвэрийг үндэслэн ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лицензийг “Талын жигүүр” компанид олгосон гэж Матад сумын удирдлагууд үзэж дээрх лицензийг хүчингүй болгуулахаар 2019 оны 12-р сард Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байсан. Тус шүүх хурал өнгөрсөн жил гаруйн хугацаанд Талын жигүүр ХХК шүүх хурлыг 7 удаа хойшлуулсан байдаг.
Гэтэл орон нутгийн сонгуулийн дараа дээрх шүүх хурал 2 удаа зарлагдсан бөгөөд одоогийн Матад сумын удирдлагууд шүүх хуралд оролцоогүй тул Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Дашрамд мэдээлэхэд, дээрх хууль бус шийдвэрээс болж Матад сум өнөөг хүртэл сумын хөгжлийн төлөвлөгөөгөө батлуулж чадахгүй, газраа өмчилсөн 932 иргэн, газрыг эзэмшиж байгаа 500 гаруй иргэн аж ахуй нэгж, 50 гаруй төрийн байгууллагуудын эрх ашиг хөндөгдөхөд хүрээд байна.
Матад сумын төвийн "лиценз"-ыг цуцлуулах асуудлыг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ | |
Jaran.MN Facebook |