Дорнод аймаг Ковидын халдваргүй бүс учраас спорт заал, фитнесс, сургалтын төвүүдийг нээх асуудлаар хяналт шалгалтыг зохион байгуулсан. Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалтаар халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангасан спорт заал, сургалтын төвүүдийг үе шаттайгаар нээж байна. Энэ сарын 25-ны өдрийн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Фитнесс, бялдаржуулах клубүүд ажиллахаар болсон байна. Фитнесс клубуудын тухайд нэг ээлжиндээ 10-аас илүүгүй хүн хичээллэх, 2 цаг тутамд халдваргүйжүүлэлт хийх, үйлчлүүлж байгаа иргэдийн бүртгэлийг хөтлөх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах юм байна. Дорнод аймагт 3 фитнесс клуб байдгаас нэг нь өөрийн хүсэлтээр түр үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Өмнө нь аймгийн Биеийн тамир спортын газрын заалыг нээж байсан бол энэ удаад Хүний хөгжлийн ордон, ДИС, МҮСТ, Дорнод Политехникийн коллежийн спорт заалыг нээж ийнхүү өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Өдөрт 10-22 цаг хүртэл ажиллах бөгөөд нэг ээлжиндээ 20-иос илүүгүй хүн тоглох, 20-30 минут тутамд агаар сэлгэлт хийх, халдваргүйжүүлэлт хийх, үйлчлүүлж байгаа иргэдийн бүртгэлийг хөтлөх зэрэг дэглэмийг баримтлан ажиллана гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангасан фитнесс, спорт заалууд ажиллаж эхэллээ | |
Jaran.MN Facebook |