Баян-Уул суманд 35 иргэн гэрийн тусгаарлалтанд байна

2021/01/27
Энэ сарын 23-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж нийт 14 автобусаар  585 иргэн ирсэн байна. Эдгээр иргэд 7-14 хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад байх бөгөөд хөдөөгийн сумдууд иргэдээ нэгдсэн журмаар татан авч халдвар хамгааллын дэглэм сахих ажлыг зохион байгуулж байна.
 
Улаанбаатар хотоос буюу коронавирүсийн халдвартай бүсээс Баяндун суманд 11, Баян-Уул суманд 35, Баянтүмэн суманд 6, Гурванзагал суманд 9, Дашбалбар суманд 14, Матадад 3, Сэргэлэнд 9, Халхголд 7, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдад 5, Чойбалсанд 6, Чулуунхороотод 10 иргэн нийт хөдөөгийн сумдад 132 иргэн гэрийн тусгаарлалтад үлдсэн нь аймгийн төвд гэртээ тусгаарлагдаж байна. 
 
Улсын Онцгой комиссоос Улаанбаатар хотод дэглэм орсон иргэдийг буцаах ажлыг өнөөдрийн 00:00 цагаас эхлэн зогсоож байгааг мэдэгдээд байна.  
Баян-Уул суманд 35 иргэн гэрийн тусгаарлалтанд байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх