Карго үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд 2 шалгуур хангасны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах боломжтой

2021/01/27

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу орон нутаг руу карго ачааг тусгай зөвшөөрөл бүхий Монгол шуудан компаниар дамжуулах шийдвэр гараад удаж байгаа. Гэтэл Монгол шуудангийн үнэ өртөг өндөр, 7 хоногт 2 удаа л тээвэрлэлт хийдэг зэрэг нь иргэдэд хүндрэл учруулж байгаа юм.

Тиймээс Дорнод аймгийн Онцгой комиссоос карго үйлчилгээг сайжруулах хурдан шуурхай болгох, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор карго үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдтэй уулзалт зохион байгуулсан байна. Улмаар карго үйлчилгээ эрхлэх иргэд дараах 2 шалгуурыг хангах шаардлагатай бөгөөд Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төвтэй гэрээ байгуулан ажиллахаар болжээ.

Зөвхөн иргэдийн илгээмж ачаа барааг тээвэрлэх бөгөөд ээлжийн жолоочтой ирмэгцээ буцах, эсвэл 7 хоногт тусгаарлалтын дэглэмийг чанд мөрдөж шинжилгээ өгсний үндсэн дээр дахин тээвэрлэлт хийх, мөн авчирсан ачаа барааг халдваргүйжүүлсний дараа иргэдэд олгох гэсэн шаардлагыг хангах ёстой гэж Аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

 

Карго үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд 2 шалгуур хангасны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах боломжтой   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх