Дорнодын цэргийн ангид нууцаар тэжээж байсан гахай өвчилж үхжээ

2021/01/29

Хэрлэн сумын 1-р багт байрлах Зэвсэгт хүчний 327-р ангийн удирдлага, дарга нар нууцаар 12 гахай тэжээж байсан байна. Энэ сарын 26-ны өдөр эдгээр гахайны нэг нь өвчилж үхжээ.

Хэрлэн сумын Онцгой комисс хуралдаж үлдсэн 11 гахайг устгалд оруулахаар болжээ. Дээрх гахайнаас дээж авч шинжилгээ хийж байгаа бөгөөд мялзан өвчин байх магадлал өндөр байна гэж зарим эх сурвалжууд хэлж байна.

Учир нь 2019 оны 4-р сард тус ангийн тэжээж байсан 16 гахай африкийн гахайн мялзан өвчнөөр өвчилж устгалд оруулж байсан юм. Гахайнуудаа хоолныхоо үлдэгдлээр хооллодог байснаас үүдэн өвчилсөн байж болзошгүй гэж эх сурвалж хэллээ. Тухайн үед  албаныхан  тус ангийг гахай тэжээхгүй байх шаардлага өгсөн ч ийнхүү нууцаар тэжээсэн байна.

Эдгээр 12 гахайгаа мал амьтаны тооллогод оруулаагүйн дээр тус багийн дарга нь ч мэдээгүй мөн дээрх гахайнуудыг хаанаас авчирсан нь тодорхойгүй  гэж байна.

 

 

Дорнодын цэргийн ангид нууцаар тэжээж байсан гахай өвчилж үхжээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх