Төрийн албаны шалгалт цахимаар явагдана

2021/01/29
Монгол улсын Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдаж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Өмнөх хуулинд төрийн албанд орж ажиллах иргэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад ордог байсан бол шинэ хуулийн зохицуулалтаар ерөнхий шалгалт болон тусгай шалгалтыг өгдөг болсон.
Төрийн албаны хуульд заасны дагуу ерөнхий шалгалтын бүртгэлийг улсын хэмжээнд зарлаж 2021 оны 01 дүгээр сарын 25-ны 09:00 цагаас 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд улс, орон даяар цахимаар бүртгэл явагдахаар болжээ. 
Цахим бүртгэл нь төрийн албанд орж ажиллах хүсэлтээ иргэн хаанаас ч хандан бүртгэлд хамрагдах давуу боломж бий болсон. 
Төрийн албаны ерөнхий шалгалтанд төрийн албанд ажиллах сонирхолтой иргэн бүр хамрагдах боломжтой бөгөөд тэнцсэн иргэн 3 жилийн хугацаатай нөөцөд байна. 
Харин тусгай шалгалт нь нөөцөд орсон иргэн боловсрол, мэргэжил, туршлагаараа тухайн зарлагдсан ажлын байранд тусгай шалгалт өгч тэнцсэн тохиолдолд шууд томилогдох боломж бүрдэж байна. 
 
Ерөнхий шалгалтад орохын тулд дараах болзол хангасан байна.
1.Монгол Улсын иргэн байх
2.Дээд боловсролтой байх
3.Эрүүгийн хуульд заасан авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх
4.Сэтгэцийн өвчин эмгэггүй байх
5.Цэргийн алба хаасан байх
6.Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх
7.Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх
8.Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх
9.Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх ёстой. Эдгээрийг хангаж буй иргэн бүр дээрх шалгалт өгөх болзлыг хангаж байна гэж Дорнод аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 
Төрийн албаны Ерөнхий шалгалтын зарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтуудаас авах боломжтой. http://csc.gov.mn/, http://dornod.gov.mn/ 
Мөн шалгалтанд бэлтгэгчдэд зориулж facebook цахим хуудаснаас авна уу.
 
 
Төрийн албаны шалгалт цахимаар явагдана   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх