Татан авалтаар ирсэн иргэдийн давтан шинжилгээг гэрт нь очиж авна

2021/01/29
Энэ сарын 23-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос 14 автобусаар нийт 592  иргэнийг татан аваад байна. Эдгээр иргэдийн давтан шинжилгээ хийлгэх хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхэлнэ.  үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж дээрх иргэдийн давтан шинжилгээг гэрийн хаягаар очиж, тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгсэлд PCR шинжилгээг авахаар болжээ.
Шинжилгээний хариуг утсаар болон цахимаар илгээх юм байна. Харин хөдөөгийн сумдын иргэдийн давтан шинжилгээг тухайн сумын эрүүл мэндийн төвүүд зохион байгуулна гэж Дорнод аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. 
Татан авалтаар ирсэн иргэдийн давтан шинжилгээг гэрт нь очиж авна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх