ЗЦТ: Эгнээ байраа зөв эзэлж зорчихыг анхааруулъя

2021/01/29

Сүүлийн өдрүүдэд жолооч нарын хайхрамжгүй үйлдлээс болж авто осол гарах нь ихэссэн байна. Тухайлбал, Чойбалсан хот доторх 4 эгнээ бүхий зам дээр ихэвчлэн жолооч нар эгнээ байраа буруу эзлэх, хүлээцгүй хандах зэргээс үүдэлтэй осол гарч  байгаа бол орон нутгийн замд хурд хэтрүүлэх, хальтиргаа гулгаанаас үүдэлтэй осол аваар гарч байгааг хэллээ.

Улмаар ирэх өдрүүдэд цас орж цаг агаар муудах төлөвтэй байгаа тул иргэд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн тасгаас сэрэмжлүүлж байна. 

 

ЗЦТ: Эгнээ байраа зөв эзэлж зорчихыг анхааруулъя  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх