ЭМГ: Хором бүрээ анхааръя

2021/01/29

Жил бүрийн өдийд хальтирч унах, явганаас унах зэрэг тохиолдол эрс ихэсдэг. Энэ жилийн тухайд Дорнод аймагт хүүхэд унаж гэмтэх нь өмнөх жилүүдээс нэмэгджээ. 

Өдөрт дунджаар 1-2 хүүхэд унаж бэртсэний улмаас эмнэлэг хандаж байгаа тул эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулахыг эмч нар сануулж байна.

Мөн ковидын хөл хориотой холбоотойгоор ахуйн хүрээний осол гэмтэл нэмэгдэх болсон байна. Хүүхдээ гэрт нь харгалзах том хүнгүй үлдээснээс болж  сандал буйдан дээрээс унах, халуун хоол цай татаж асгах зэргээр түлэгдэх тохиолдол нэмэгджээ.

Хамгийн сүүлд гэхэд гэртээ ах эгчтэйгээ байсан бага насны хүүхэд халуун шөлөнд орсны улмаас биеийнх нь 50-60 хувь нь түлэгдсэн байна. Тиймээс бага насны хүүхдээ гэртээ ганцааранг аль болох орхихгүй байх, аюулгүй байдлыг хангах, гадаа гудамж талбайд хальтирахаас сэргийлж хором бүрээ анхаарахыг Эрүүл мэндийн газраас уриаллаа.

 

ЭМГ: Хором бүрээ анхааръя  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх