Хүүхдээ чарган дээр суулгаад машинаараа чирэхгүй байхыг анхааруулж байна 

2021/01/29

Амралтын өдрүүдэд иргэд хүүхдээ дагуулан гол дээр очиж гулгаж тоглох нь нэмэгджээ. Ингэхдээ хүүхдээ чарган дээр суулгаад машинаараа чирч байгаа зөрчил цөөнгүй гараад байна.

Хэдийгээр ийм тохиолдлын улмаас манай аймагт хүүхэд бэртэж гэмтээгүй ч бусад аймаг хотуудад чарга овойсон мөсөнд цохигдон хагарч хүүхдийн гар хөл гэмтэх, аль эсвэл тээврийн хэрэгслээр хэт хурдан чирснээс чаргатай унаж бие махбодоо бэртээж байгааг хэвлэлүүд анхааруулж байна.

Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14,7,45  дахь заалтын дагуу  50000 төгрөгөөр торгож 2 оноо хасах арга хэмжээ тооцсон байна. Хэрвээ энэ үйлдлээ удаа дараа давтвал жолоодох эрхийг 3 сараар хасахыг анхаарууллаа.

Хүүхдээ чарган дээр суулгаад машинаараа чирэхгүй байхыг анхааруулж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх