Иргэд Ибаримтаа ашиглан ХХОАТ-ын тайлангаа өгөх боломжтой

2021/01/30

Энэ жилээс эхлэн иргэд хувь хүний орлогын албан татварын тайланг заавал өгдөг болж байна. 2-р сарын 15-наас өмнө 2020 оны хувь хүний орлогын албан татварын тайлангаа өгөөгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох юм байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар иргэн бүр тайлан өгөхөөр хуульчилсан. Иргэд тухайн жилд олсон орлогоосоо төлсөн хувь хүний орлогын албан татварын тайлангаа татварын нэгдсэн системд бүртгүүлж Т-06 маягтын дагуу бөглөх, аль эсвэл ибаримтаа ашиглаад тайлангаа өгөх боломжтой байна. 

Иргэд өмнө нь хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдахын тулд тайлангаа өгдөг байсан бол энэ оноос эхлээд бүх иргэд тайлангаа заасан хугацаанд багтаан өгөхийг Татварын хэлтэсээс зөвлөж байна. 

Иргэд Ибаримтаа ашиглан ХХОАТ-ын тайлангаа өгөх боломжтой  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх