БОЭТ: Иргэд дур мэдэн эм уух, өвчин намдаагч хэрэглэх нь шүдний өвчин хүндрэхэд хүргэж байна

2021/01/30

Эрүү нүүр амны өвчлөлийн 50-иас дээш хувийг шүдний үрэвсэлт хүндрэлүүд эзэлж байна. Жилд 150-250 орчим иргэн шүдний үрэвсэл нь хүндэрч Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хандан мэс засалд ордог байна. Учир нь иргэд шүдээ цоорч, өвдөж хавдахад эмчид үзүүлэлгүй шууд эмийн сан орж эм уух байдлаар өвчнөө түр зуур намдаах аргыг түлхүү сонгодог байна. Энэ нь аажимдаа хүндэрч яс, хальсан доогуураа идээлж буглаа үүсгэн хоолой, цээж рүүгээ орж хагалгаанд ороход хүргэдэг гэдгийг эмч нар хэлж байна. 

Шүдний өвчлөл бол урьдчилан сэргийлэх боломжтой өвчний нэг боловч иргэдийн хайхрамжгүй байдлаас бол шүдний үрэвслээ хүндрүүлсэн хойноо эмнэлэгт хандах тохиолдол буурахгүй байна.

Бүсийн оношилгоо эмчилгээний төв шүдний хүндрэлийн нарийн мэс ажилбарыг аймагтаа хийж байгаа нь иргэд Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй болж эдийн засаг, цаг хугацааг хэмнэж байгаа сайн талтай юм.

Өвчлөөгүй байсан ч шүдийг 3-6 сар тутамд байнга үзүүлж хэвших, өвдсөн тохиолдолд зөвхөн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, үзүүлэх нь шүдний үрэвсэл хүндрэхээс сэргийлнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

БОЭТ: Иргэд дур мэдэн эм уух, өвчин намдаагч хэрэглэх нь шүдний өвчин хүндрэхэд хүргэж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх