УЦУОШТ: Хугацааны эхээр хүйтний эрч чангарах боловч 4-нөөс бүх нутгаар хүйтний эрч сулрана

2021/02/01
МАЛЧИД АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД:
 
2-р сарын 1-ний шөнө Матад сум болон Халхголын сав нутгаар, 5-нд зарим нутгаар цас орно. Хугацааны эхээр хүйтний эрч чангарах боловч 4-нөөс бүх нутгаар хүйтний эрч сулрана.
 
Салхи их төлөв баруунаас 5-10м/с. Хугацааны эхээр Халхголын сав нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус байна.  2-р сарын  4, 5-нд хүйтний эрч суларч шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад хугацаанд шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
 
Чойбалсан хот орчмоор: 5-нд ялимгүй цас будрана. Салхи их төлөв баруунаас 5-10м/с. Хугацааны эхээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, 4, 5-нд хүйтний эрч суларч шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад хугацаанд шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна гэж Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 
 
УЦУОШТ: Хугацааны эхээр хүйтний эрч чангарах боловч 4-нөөс бүх нутгаар хүйтний эрч сулрана  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх