Шуурхай штаб: Татан авалтаар ирсэн 299 иргэний давтан шинжилгээ сөрөг гарлаа

2021/02/01
Өнгөрсөн 7 хоногт Дорнод аймаг 592 иргэнийг Улаанбаатар хотоос буюу халдвартай бүс нутгаас татан авсан. Тэдгээр иргэдийг 7 хоногийн хугацаанд гэрт нь тусгаарлах бөгөөд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж давтан шинжилгээг гэрийн хаягаар очиж, тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгсэлд авч байгаа юм.
1-р сарын 30-наас эхлэн давтан шинжилгээ авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 299 иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Хөдөөгийн сумдууд сорьцоо тээвэрлэн авч шинжилгээнд хамруулж байгаа юм байна. Татан авалтаар ирсэн иргэдийн 416 нь Хэрлэн суманд 176 нь хөдөөгийн сумдад гэрийн тусгаарлалтанд байгаа бөгөөд хэдийгээр давтан шинжилгээгээр сөрөг гарсан ч коронавирүсийн нууц үе 14 хоног байдаг тул дахин 7 хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна. 
 
 
Шуурхай штаб: Татан авалтаар ирсэн 299 иргэний давтан шинжилгээ сөрөг гарлаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх