Соёлын үнэт өвийн талаар мэдээлсэн, хамгаалж буй 7 иргэнд мөнгөн урамшуулал олголоо

2021/02/06
Өнгөрсөн онд Цагаан-Овоо сумын Хүрээт багийн нутаг дэвсгэр “ДЭРДЭВ” гэх газраас түүхийн олон үеийг хамарсан 700 гаруй олдвор олдсон билээ.
Дээрх олдворууд чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн шинэ чулуун зэвсэг, төмрийн түрүү үе, хүрэл, хүннү, дундад зууны үед хамраарах ясан сувс, хүрэл хутга, хүрэл зоос, шавар хээтэй хээгүй ваарны савны хагархай, хүрэл товруу, хүрэл зэв, төмөр хутга, зэв, хадаас, төмөр савны үлдэгдэл, төмрийн шаар зэрэг юм.
Улмаар Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ын Археологийн хүрээлэн, Япон улстай хамтран ажиллаж судалгааны ажлыг үргэлжлүүлж байна. 
 
Соёлын үнэт өв байж болох тухай мэдээлэл анх өгсөн Хүрээт багийн ИНХ-ын дарга Лхамсүрэн овогтой Мөнхсайханыг онцлон сайшааж, хамтран ажилласан Хүрээт багийн Засаг дарга Рэнчин овогтой Зоригтбаатар, Цагаандамдин овогтой Ганбаатар, Жаргалсайхан овогтой Өнөрбат, Жадамба овогтой Нямсүрэн, Балжинням овогтой Наранцэцэг, Дашравдан овогтой Шагдарсүрэн нарыг аймгийн Засаг даргын захирамжаар шагнаж урамшууллаа.
 
Энэ үеэр  Хүрээт багийн иргэн Д.Төмөрбатаа, Г.Батзаяа нар эртний эд зүйлийн олдворийг аймгийн Музейн сан хөмрөгт үзмэр болгон хадгалуулахаар хүлээлгэн өгсөн байна. 
Соёлын үнэт өвийн талаар мэдээлсэн, хамгаалж буй 7 иргэнд мөнгөн урамшуулал олголоо   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх