ХХҮГ: 2020 онд 1087 иргэнийг ажлын байранд зуучилсан

2021/02/18

2020 онд ХХҮГ-т ажил олгогч аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс 1267 сул чөлөөтэй ажлын байрны захиалга иржээ. Дээрх захиалгын зарыг Дорнод ажлын байр фэйж хуудас болон хэвлэмэл хуудсаар иргэдэд санал болгож 1087 иргэнийг ажлын байранд зуучилсан байна. Ажилд зуучлагдсан иргэдээс 741 шинэ ажлын байраар хангагдаж 536 иргэн улирлын, 428 иргэн түр ажлын байраар тус тус хангагджээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажилд зуучлах үйлчилгээ 17 хувь, шинэ ажлын байр 6 хувь буурсан  үзүүлэлт байна.

Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас аж ахуй нэгжийн үйл ажиллагаа хязгаарлагдсан, гадаадын хөрөнгө орууулалттай ажил олгогчдийн гадаадын ажиллах хүч мэргэжилтний хөдөлмөр эрхлэлт хаагдсан зэрэг шалтгаанаас болж ажил олгогч аж ахуй нэгж бүрэн хүчин чадлаараа ажиллаагүйтэй холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний үзүүлэлт буурсантай холбоотой гэлээ. 

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх 6 хөтөлбөр, 28 арга хэмжээнд нийт  813 иргэн, ажил олгогч аж ахуй нэгж байгууллагын захиалгын дагуу нийт 741 иргэнийг байнгын шинэ ажлын байраар хангаж ажилласан байна.

Дээрх ажлын үр дүнд ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 пунктээр буурч ажилгүйдлийн түвшин 11,6 хувийн үзүүлэлттэй байна.

 

 

ХХҮГ: 2020 онд 1087 иргэнийг ажлын байранд зуучилсан   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх