Буйр нуурын мөс цөмөрч живсэн 2 тээврийн хэрэгслийг татан гаргалаа

2021/02/23

Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Буйр нуур”-т  2021 оны 01 дүгээр сарын 26-ны  өдөр “Toyota platz” маркийн суудлын автомашин, 01 дугаар сарын 31-ний өдөр “Hyundai Libora” маркийн ачааны автомашинууд нь мөсөнд цөмөрч живсэн мэдээлэл ирсний дагуу Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Эрэн хайх, аврах бүлэг томилох тухай” А/10 тоот тушаалаар Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч Ц.Отгонхүүгээр ахлуулсан 6 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн захирагч, дэд хурандаа М.Сүхсайханаар ахлуулсан 5 алба хаагч нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 2021 оны 02 дугаар сарын 18-наас 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрүүдэд томилогдон ажиллалаа. 

Буйр нуурын мөсөнд цөмөрч живсэн суудлын 1, ачааны 1 автомашин нь нуурын зүүн хойд эргээс дотогш 2 км, мөсний зузаан 25-30см, усны гүн 8,5-9,0 метр, 2 автомашин хоорондоо 15-20 метрийн зайтай тээврийн хэрэгслүүдийг татан гаргах ажиллагааг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрмийн зааварчилгааны дагуу алба хаагчдыг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласан байна.

Томилгоот бүлэг нь “Буйр нуур”-ын 8,5-9,0 метрийн гүнд 3 удаагийн шумбалтаар тээврийн хэрэгслийн байршлийг тодорхойлж, автомашинуудад холболт хийн нуурын гадаргуун дээр татан гаргах ажиллагааг зохион байгууллан үүргээ амжилттай биелүүлжээ. 

Буйр нуурын мөс цөмөрч живсэн 2 тээврийн хэрэгслийг татан гаргалаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх