Ковидтой холбоотой орон нутаг дахь гадаад ажиллагчдын тоо 69 хувиар буурчээ

2021/02/23

“Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай” хуулийн хуулийн 8 дугаар зүйлд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах байгууллага нь уг хуулийн 8.2.8-д зааснаар тухайн байгууллагад гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах шаардлага, хэрэгцээний тухай орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албаны саналыг авсан байна гэж заасны дагуу 2020 онд нийт 10 аж ахуй нэгж, байгууллагаас 2386 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг орон нутагт хөдөлмөр эрхлүүлэх хүсэлт гаргаснаас 2237 гадаад иргэнийг тухайн аж ахуй нэгжид хөдөлмөр эрхлэхийг дэмжиж холбогдох саналыг  хүргүүлж ажилласан байна. 

Гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг тухайн аж ахуй нэгжид хөдөлмөр эрхлүүлэхээр дэмжсэн үзүүлэлт 0,6 %, орон нутагт 2020 онд ажилласан гадаад ажиллагчдын тоо дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбоотойгоор 69%-иар тус тус буурсан байна. Өндөр ур чадвар бүхий гадаад ажиллагчдыг дагалдуулан сургах үйл ажиллагааг хамтын гэрээнд тусган 230 иргэнийг мэрэгшүүлэн байнгын ажлын байраар хангасан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын ажилтан илгээх болон хүлээн авах тухай “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-ийн дагуу 15 дахь удаагийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2020 оны 3-р сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж 127 иргэнийг бүртгэж, мэдээллийн сан үүсгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлсэн хэмээн Дорнод аймгийн ХХҮГ-аас мэдээллээ. 

Ковидтой холбоотой орон нутаг дахь гадаад ажиллагчдын тоо 69 хувиар буурчээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх